БШУ-ы сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа болжээ.

БШУ-ы сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа болжээ. Эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор олгодог уг тэтгэлгийг энэ жил зургаан судлаачид олгожээ. Үүнд, ЭМШУИС-ийн багш Т.Мөнхтуяа, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Цацралт-Од, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Армоно” нэгдлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Итгэл, Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Сэвжидсүрэн, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа нар шалгарсан байна.
Эдгээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор 10 сая төгрөгийн грант олгож байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)