
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шав тавих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтууд ар араасаа хөвөрсөөр байна. Бид ойрын 4 жилийн дотор гэр хорооллыг тохилог амины орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж, эхний бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийг сонгон барихаар төлөвлөлсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Баянхошууг бид 200 000 хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна” гэлээ.
Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд гадна орчны тохижилтыг нь давхар шийдэх юм. Хотын захиргааны шинэ цогцолборыг 37,1 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөөд байна. Хоёр жилийн дараа Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу олны нэрлэж заншсанаар “Ханын материал”-ын буурин дээр хотын захиргааны шинэ цогцолбор ашиглалтад орох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)