
Засгийн газраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, Олон улсын хамтын ажиллагааны JICA-тай хамтран"Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх" төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр хоёр талаас хамтран ажиллах гарын үсэг зурлаа. Уг төсөл нь 2010-2013 онд агаарын чанарын хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор орчин үеийн нарийн мэдрэмжтэй багаж хэрэгслүүд дээр ажиллуулах, хэмжилтийн технологи эзэмшүүлж,агаарын чанарын салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн. Одоо үргэлжлэх гэж байгаа төслийн хоёр дугаар үе шат нь өмнөх хэрэгжүүлсэн нэгдүгээр төслийн үр дүнд тулгуурлан агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг нарийвчлан судлан тогтоож, түүнийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, агаарын бохирдлын хяналтын олон улсын түвшинд хүрсэн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм.