
Хэвлэлийн хүрээлэнд маргааш 12:00 цагаас дуучин С.Жавхлан болон Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Төв Монголын дуучид "Хамаг Монгол" төслийн талаар мэдээлэл хийнэ.
Мөн “Хүүхдийн төлөө амьдрах ухаан сургалт”-ын төвийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах, амьдрах итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх зорилгоор МББСБХ болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн зөвлөлийн бүх гишүүн ББСБ-уудын дэмжлэгтэйгээр Нэгдсэн хандивын аяныг зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаа маргааш 11.30 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болно.
МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар 09.00-10.00 цагт Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгасан дүн, 10.00-11.00 цагт Химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
Иж бүрэн тоноглогдсон гал унтраах 22 автомашиныг гардуулах ажиллагаа өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд болно. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцоно.
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Оюутолгой 51” хөдөлгөөнөөс Оюутолгойн өнөөгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд нарны энергийг эмчилгээнд ашиглах аргыг заалгахаар Энэтхэг багшид ханджээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт Сонгуулийн нөхцөл байдалтай холбогдуулж Л.Баярхүү нарын иргэд хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Дорнод Монголоос шинээр олдсон бичгийн дурсгалын талаар мэдээлэл хийнэ.