
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа “Хүрээлэн буй орчныг хамгаалахад зэвсэгт хүчин, иргэдийн оролцоо” аян өнөөдөр 09.00-15.00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Зунжин” үйлчилгээний төвөөс эхэлнэ. Зуслангийн ногоон бүсийн орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг шинэ менежментээр зохион байгуулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2000 гаруй цэргийн офицер, албан хаагч, иргэд нэгдэж зуслангийн ногоон бүсийг цэвэрлэх юм.Нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлыг албаны дарга Б.Бадрал болон албаны хүмүүс оролцох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)