
Нийслэл автозамын хөдөлгөөний удирдлагын төвтэй болоод нилээн олон жил болсон байна. Тэгвэл замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв өнөөдрөөс эхлэн өөрийн гэсэн байртай болж байна. Шинэ удирдлагын төвийн нээлт өнөөдөр 9,00 цагаас Автотээврийн үндэсний төв дээр болох юм байна. Тус төвийн нээлтийн ёслолд Зам тээврийн яамны сайд болон нийслэлийн удирдлагууд оролцох аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)