
Энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн 22 гал унтраах машиныг гардуулж өгөв. Уг гал унтраах машинуудыг Япон улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар олгож байгаа юм. Нийт 14.2 тэрбум төгрөгийн өртөгтэй галын 22 автомашиныг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан Япон улсад захиалгаар бүтээснээрээ онцлогтой гэв. Энд 3500 литрийн багтаамжтай усны цистерн бүхний найман машин, 8000литрийн багтаамжтай найман машин, химийн аргаар гал унтраах нэг машин, гэрэлтүүлэгч цамхаг бүхийн аврах машин гурав, сунадаг шаттай машин хоёр багтжээ. Онцгой байдлын ойн баярын хурал, шагналын арга хэмжээ МҮЭСТОрдонд 13.00 цагт эхлэх аж.
Сэтгэгдэл (1)