
Энэ хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байгаа нь 2,5 жилээр суралцах суралцагчид нэмэгдсэнтэй холбоотой аж. Энэ хичээлийн жилд элсэлт авч байгаа мэргэжлүүдийг бүс орон нутаг, тэргүүлэх салбараар нь ангилж үзвэл Улаанбаатар хотод нийт элсэгчдийн дийлэнх хувь буюу 10530, Төвийн бүс 3978, Баруун бүс 3915, Хангайн бүс 3852, Говийн бүс 2665, Зүүн бүс 1235 тус тус нийт 188 мэргэжлээр элсэлт авахаар болсон байна.
Суралцах мэргэжлүүдийг тэргүүлэх салбараар нь ангилж үзвэл барилгын салбарт 8945, ХАА-н салбарт 3749, боловсруулах үйлдвэрт 3497 тус тус давамгайлж байна. Мөн аймаг, бүс нутаг бүрт тэргүүлэх салбар нь тухайн нутгийнхаа онцлогоос шалтгаалан өөр өөр байгаа ажээ.

