“Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ нь Монголын Үндэсний Цирктэй хамтран Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит “Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн”-ийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний Циркт зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь уран нугаралтын гайхамшиг, уран нугараач хүүхдүүдийн авъяас чадварыг олон нийтэд сурталчлах цаашлаад үндэсний өв соёл талаас нь олон улсад таниулах ажлуудыг зохион байгуулахад оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.
Уг тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот болон 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй уран нугараач оролцох бөгөөд тэмцээн гурван үе шаттайгаар зохиогдох аж.
Сүүлийн шат буюу Гала тоглолт 23-ны өдрийн 14.00 цагт Циркт болох юм байна. “Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ нь дээрх үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.




















































