Улсын баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар комисс өчигдөр хуралдсан байна.

Улсын баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар комисс өчигдөр хуралдсан байна. Хуралдаанаар 2011 оны улсын баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, тав давж начин цол хүртсэн Ч.Цогбаяр нарын хүсэлтийг хэлэлцжээ. Тэд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож барилдах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулсан юм. Тус хоёр бөх барилдах эрх нь наадмын дараа сэргэх тул энэ жилийн улсын барилдаанд оролцохыг хүсч, наадмын комисст ханджээ. Ямартаа ч энэ асуудлыг Үндэсний бөхийн салбар зомисс авч хэлэлцээд эл бөхчүүдэд дахин хатуу сануулга өгч, эрхийг нь сэргээе гэсэн саналыг Улсын баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийдвэрлэснийг эх сурвалж мэдээллээ. Тэгэхээр сэргээш хэрэглэж, эрхээ хасуулсан бөхчүүдийг наадмаар барилдуулах уу, үгүй юу гэдийг наадмын комисс шийдэх юм.
24tsag.mn