
11:00 цагт БШУЯ, МОХ, ШУТИС-тай хамтран шинээр хэрэгжүүлэх ”Цахим оюутан” хөтөлбөрөө БШУЯ-ны 117 тоот өрөөнд танилцуулна.
11:00 цагаас Барилга, хот байгуулалтын яаманд орон сууцны 8%-ийн хүүтэй зээлийн асуудлаар ШӨХТГ нь БХБЯ-тай хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.
МН мэдээллийн төвд 11.30 цагт Монгол-Солонгосын хамтарсан уран зургийн үзэсгэлэн, уралдааны талаар Монголын урчуудын эвлэлээс мэдээлэл хийнэ. 12.00 цагт “Хотын хөгжил залуусын оролцоо” клубээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд НЗДТГ-тай хамтран дугуйн зогсоол байгуулжээ.