Доржийн гудамжны баруун хэсэг буюу КТМС-ийн урдах авто замын хөдөлгөөнийг төлөвлөсөн ёсоор өнөөдөр нээх ёстой байсан.

Доржийн гудамжны баруун хэсэг буюу КТМС-ийн урдах авто замын хөдөлгөөнийг төлөвлөсөн ёсоор өнөөдөр нээх ёстой байсан. Гэвч замын доогуурх дулаан, бохир ба цэвэр ус, холбооны кабель шугамуудыг хүчитгэх, шинэчлэх ажлууд удаашралтай явагдаж байгаа бөгөөд тус замыг өргөтгөн шинэчлэх төсөвт дээрх инженерийн шугам сүлжээний ажлын өртөг суугдаагүй зэргээс болж зам нээх хугацааг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар болжээ. Замын баруун хэсэгт 120 метрт суурь хучилт хийж дууссан бөгөөд одоогоор явган хүний замын ажил хийгдэж байна.