Найман хувийн зээл хэрэгжээд эхлэнгүүт орон сууцны нийлүүлэлт нь метр
квадратынх нь үнэ өсөх хандлагатай байгаа талаар иргэд хэлсээр байгаа.

Найман хувийн зээл хэрэгжээд эхлэнгүүт орон сууцны нийлүүлэлт нь метр квадратынх нь үнэ өсөх хандлагатай байгаа талаар иргэд хэлсээр байгаа. Засгийн газрын зүгээс дутуу баригдсан компанид зээл олгож буй. Ингэснээр хямдхан үнэтэй материалаар барилга барих бололцоо бүрдэж байгаа юм. Өртөг зардал бага байх тусам байрны үнэ буурна гэдгийг ийн тооцжээ. Ингэж дэмжээд байхад ямар ч үндэслэлгүйгээр үнээ нэмээд байгаа барилгын компаниудыг ажиллуулахгүй, бүх гэрээг цуцална гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс хямд өртөгөөр 17 барилгын компани нэгдээд Нисэхийн цагаан хаалганы хойно хороолол бариад эхэлчихсэн байгаа аж. Тэдгээр барилгууд нь хамгийн хямд үнээр энэ намраас зарагдаж эхлэх аж.
Сэтгэгдэл (1)