
Үндэсний статистикийн хорооноос хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл хийлээ. Хүнсний гол нэрийн зарим барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Тухайбал адууны мах 0.8 хувь, үхрийн цул мах 0.3 хувь, ямааны махны үнэ 2.1 хувь, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар буурч, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарын дунджаас 0.7 хувиар өссөн бол цагаан будааны үнийн хувьд өөрчлөлтгүй байна. Энэ нь хэвийн үзүүлэлт аж.
Сэтгэгдэл (2)