Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
- Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 12.00 цагаас өнгөрсөн онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэчилсан найруулгын дагуу энэ удаагийн сонгуулийг анх удаа улс төрийн намуудаас хараат бус, бие даасан ганцхан ТББ хууль ёсоор ажиглаж, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргахаар болсон. Мөн санал авах, санал тоолох ажилд иж бүрэн хяналт тавьснаар 2013 оны сонгуулийг шударгаар явуулах боломж бүрдүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форумын дэргэдэх “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Филантропи Хөгжлийн Төлөө төвөөс мэдээлэл хийнэ.
-Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08.00 цагт Хангарьд ордонд эхэллээ. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгдөг билээ.
-МН мэдээллийн төвд 11.00 цагт Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, нутгийн иргэд хамтран “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
-Хятадын Жилин мужийн Чанчун хотын Худалдааны газрын дарга тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д танхимд болно.
-МҮХАҮТ-ын дэргэдэх Шинжлэх ухаан бизнесийн зөвлөл, Барилга, дэд бүтцийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Барилгын салбар дахь шинжлэх ухааны хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 14.00-18.00 цагт явагдана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНРТ-ээр оройн мэдээллийн оргил цагт болно.