зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан давааны хогийн цэгийн утаа гамшгийн хэмжээнд хүрч Монелын айлуудыг сандаргаж эхлэв

2013-6-24
0
ЖИРГЭХ
    Улаанбаатар хотод хаа сайгүй зам засварын ажил хийгдэж бүтээн байгуулалт өрнөж буй энэ үед нийслэлийн хөгжлөөс хол хоцорч шоовдорлогдож үлдсэн ганц газар байна. 50 метрийн цаадах харагдахгүй болтол улаан
    Улаанбаатар хотод хаа сайгүй зам засварын ажил хийгдэж бүтээн байгуулалт өрнөж буй энэ үед нийслэлийн хөгжлөөс хол хоцорч шоовдорлогдож үлдсэн ганц газар байна. 50 метрийн цаадах харагдахгүй болтол улаан шороо бужигнасан тус газарт уул уурхайн олборлолт явагдаж байгаа гэлтэй харагдана. 24цаг.мн БЗД-ийн тавдугаар хорооны Монелын оршин суугчдын гомдлын дагуу тус газарт очлоо.

    Хэт их тоосжилт, шороон зам, утаа, хөрсний бохирдлоороо энэ хэсэг яалт ч үгүй бусад дүүргийн гэр хорооллоос тод ялгарах аж.

    Монелд хүрэхийн тулд 1000 оюутны байрны автобусны буудлаас хойш 4 орчим км яваад хүрэх бөгөөд тус газарт 5-6 жилийн өмнөөс айлууд суурьшиж эхэлжээ. Харин сүүлийн хэдэн жилд энд буух айлуудын тоо эрчимтэй нэмэгдэж  эхэлсэн талаар иргэд ярьж байна. Ихэнх нь хөдөөнөөс нүүдэллэж ирсэн айлууд гэнэ.

хогийн цэг

     Монелын эцсийн автобусны зогсоол дээр буувал тоос шороо бужигнаж, манан буусан юм шиг битүү хөх утаа угтах аж. Цааш 100 метр хэртэй явган алхахад хажуугаар өнгөрөх машины хөдөлгөөнд шороо босч урьдаас ирж яваа хүн ч харагдахгүй болов. Энд хаа сайгүй задгай хаясан хог, золбин нохой л хамгийн их байх аж. Зун цагт ийм байдалтай байгаа юм чинь хаврын шуурганд ямар байдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Цагаан давааны хогийн цэг рүү хотын хур хогийг зөөх том машинуудын хөл хөдөлгөөнд уг газарт их хэмжээний тоос боссоноор эндхийн айл, өрх, иргэдийг сэтгэл зовоох асуудалтай болгосон байна. Монел руу тавьсан шинэ засмал зам оюутны байраас дээш хоёр км яваад дуусах бөгөөд түүнээс цаашхи 2 км нь хад асга ихтэй, шороон зам юм. Эндхийн оршин суугчид засмал зам дууссанаас цааш 2 орчим км шороон замаар явж гэртээ хүрдэг байна. Ингэхдээ зүгээр ч нэг шороон замаар биш бартаа, хад асга ихтэй битүү шороон дундуур алхаж хүрдэг гэнэ. Ямар сайндаа л шинэ машин аваад зургаан сар хүрэх үү үгүйтэй  эвдэрдэг болохыг эндхийн  жолооч нар хэлж байлаа. Машин байнга эвдэрч тэр хэрээр маш их мөнгө гарлагддаг тухай учирлаж байсан жолооч нарын ганц хүсэл нь Баялагын автобусны буудлаас хойшхи хоёр км шороон замыг засмал болгох гэнэ. Уг нь 2012 оны сонгуулийн үеэр засмал болгочих болов уу? гэсэн горьдлого байсан ч хүсэл нь талаар өнгөрсөн байна.

Энэ замыг засчихвал жолооч нар машин эвдрэх зовлонгоос салахын зэрэгцээ тоос шороо босох нь багасч иргэд тав тухай зорчих нөхцөл бүрдэх юм.  Гэтэл одоо цэвэрхэн хувцастай ч явах аргагүй болсон тухай иргэд ярьж байна. Таарсан бүх хүмүүс “Энэ замыг л хурдан засмал болгохыг хүсч байна” гэж байсан юм.

    Энэ жил засч янзлах замуудын дотор тус зам багтсан үгүйг иргэд асууж сурагласан боловч харамсалтай нь “no” гэдэг хариу авчээ.  Харин тус газарт “Зоос Халагласан олон, сэрэмжлүүлсэн хэвлэлийнхэнд өгсөн тайлбар нь "Санаа бүү зов. Удахгүй Монелыг Дарь эхтэй холбосон засмал зам тавина" гэх. Харин бодит байдал дээр ямар байгааг та гэрэл зураг дээрээс харж байна.
DSC_0947

    Оюутны байраас Баялагын автобусны зогсоол хүртэлх замыг гурван жилийн өмнө улсын төсвийн хөрөнгөөр тавьж байжээ. Харин тус замаар хог ачсан том машинууд явдаг болсноос хойш мөн л хагарч, эвдэрч муудаж эхэлсэн байна.

    Сүүлийн үед нийслэл замаа эрчимтэй засч байгаа нь зөв ч иргэдэд төвөг учруулж буй нэн даруй засах ёстой замуудаа яагаад олж харахгүй байна вэ?. Одоог хүртэл энэ газарт засмал зам яагаад тавихгүй байна вэ. Ямар учраас эндхийн замыг анхнаасаа дутуу орхив гэдэг асуултууд гарч ирж байна. Эдгээр асуултад албаныхан хариулахдаа “Удахгүй шинэ засмал замтай болгоно” гэх. Уг нь олон зуун айл өрх амьдарч байгааг мэдсээр байж Монелын гудамжийг дуустал нь засмал зам тавьчихмаар л санагдах юм. Нэгэнт энэ жилдээ багтаад шинэ зам тавихгүй нь тодорхой болсон учир дараа жилийг хүртэл нүүрсээ түлээд шороо, чулуун дундуураа дуучих л үлдэж...

    Эндхийн айлуудын сэтгэлийг зовоож, бухимдлыг хүргэсэн бас нэгэн зүйл нь Цагаан давааны хогийн цэгээс гарах утаа гэнэ. Улаанбаатар хотын хог хаягдлыг Улаанчулуут, Цагаан даваа гэх цөөхөн хэдэн хогийн цэгт хувааж хаядаг. Харин энд Цагаан давааны хогийн цэг Монелын айлуудтай хаяа зэрэгцэн орших аж. Хогийн цэгийн урд, хойно, зүүн талд нь айлууд оршин суух бөгөөд шатаасан хогны утаа салхины урсгалаар туугдаж ирснээр эндхийн айлуудыг битүү утаанд бүрхүүлдэг байна. Утаанд хүмүүсийн хоолой хорсч, нүднээс нь нулимс гарч харшлын ханиад нь хөдөлж эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд амьсгалахад ч төвөгтэй байгаа тухай иргэд ярьж байлаа. 

    Хогийн цэгийн утаа, замын тоос шорооноос болж нялх хүүхдүүдийн хамар нь битүүрч шөнө ч унтаж чадахгүй байгаад ээжүүд сэтгэл их зовниж байгаа гэнэ.

Туяа: Монелын айлууд жилийн дөрвөн улирал утаан дунд амьдарч байна

Тус хорооны 46-р гудамжинд оршин суугч Туяатай цөөн хором ярилцлаа.

-    Хогийн цэгийн утаа хэзээнээс ингэж идэвхжиж эхэлсэн бэ?


Энэ хавраас идэвхжиж эхэлсэн. Шатаасан хогний утаа аймар байна. Сүүлийн өдрүүдэд дүүрэн утаа өглөө, оройдоо гэрт орж ирдэг болсон. Салхигүй үед бол бүр их байдаг. Манайх энд суурьшаад 10 гаруй жил болж байна. Манайхыг буухаас өмнө энд хогийн цэг байгаагүй. Бууснаас хойш нилээн олон жилийн дараа Цагаан давааны хогийн цэг байгуулагдсан. Айлууд амьдарч байгааг нь мэдсээр байж энд хогийн цэг байгуулсанд гайхаж байна. Бид хогийн цэгний хажууд ирж буугаагүй. Харин хогийн цэгийг манай хаяанд байгуулчихлаа. Энэ бол иргэнээ боддоггүйн жишээ. Ядаж утаа саармагжуулах хэрэгсэл тавьмаар байгаа юм. Хогийг дахин ашиглах боловсруулах ажлыг хийж ядаж л ядуу хүмүүсийг ажилтай орлоготой болгомоор байгаа юм.

-    Энэ тухайгаа холбогдох хүмүүст хэлсэн үү?

-  Хэсгийн ахлагчаа ч танихгүй байна. Хэнд хэлэх ёстойгоо мэдэхгүй юм. Үүнийг бушуухан цэгцлэхгүй бол энэ хэвийн айлууд жилийн дөрвөн улирал утаан дунд амьдарч байна.  


DSC_0947
    Тоос, шороо+Утаа= Эрүүл мэндээрээ хохирох гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарсан эндхийн оршин суугчид нүүж, сууж ч болохгүй
 
    Эндхийн гудамжууд нь ч битүү хогонд хучигдсан бохирдол ихтэй юм. Яг ийм нөхцөлд хэсгийн ахлагчийг ажлыг нь сайн хийлгэмээр байгаа юм. Монелын эцсийн айлуудаас хэсгийн ахлагчийнх талаар асуухад “Танихгүй Долгоржав гэдэг хүүхэн л томилогдсон гэсэн. Царай зүсийг нь ганц ч харж байгаагүй. Бид хороо, дүүргийн ажлуудаас байнга хоцордог” гэсэн юм. Уг нь хэсгийн ахлагч нь амралтын өдрүүдэд хогоо ачихийг айлуудаас шаардвал бүх нийтээрээ хогоо цэвэрлэх боломжтой гэж оршин суугчид ярьж байлаа.

    Хэсгийн ахлагч хариуцсан ажлаа хийдэггүй мөртлөө сонгуулийн сурталчилгааны материал тараах, ухуулга ажил хийх болохоор идэвхтэй харагдах болсон гэнэ. Энэ мэт Сирийн иргэний дайны тухай сурвалжлагын зураг авч болмоор ундуй сундуй дүр төрхийг эндээс харж болно. Утаатай, хогтой, тоостой хотынхноос хэд дахин илүү тулгамдсан асуудалтай энэ хорооны зах зухаас хүргэхэд ийм байна.

хогийн цэг 2

DSC_0947

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
"Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
Зарим нутагт бороо орно
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.160)
    Хогийн цэгийг нь нүүлгээд зам харгуй тавиад өгчөөсөй
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.54.48)
    яасан хэцүү юм бэ Энэ зам мамаа хурдан засчихвал яадаг юм бол
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    13 цаг 45 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    13 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    14 цаг 13 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    14 цаг 44 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    14 цаг 58 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    15 цаг 12 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 24 мин
  • Зарим нутагт бороо орно
    15 цаг 44 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Уржигдар 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Уржигдар 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    2025-06-06
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    2025-06-06
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    2025-06-06
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК