АНУ-ын Вашингтон хотод төвтэй Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган
(Global Summit of Women)-аас дэлхийн эмэгтэйчүүдийн 23 дугаар чуулга
уулзалтыг Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо зохион байгуулжээ.

АНУ-ын Вашингтон хотод төвтэй Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган (Global Summit of Women)-аас дэлхийн эмэгтэйчүүдийн 23 дугаар чуулга уулзалтыг Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо зохион байгуулжээ. “Шинэ эдийн засаг бий болгох нь” сэдвийн дор гурван өдөр үргэлжилсэн уг чуулганд дэлхийн 70 гаруй орны 1000 гаруй эмэгтэй лидерүүд эдийн засаг, бизнесийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. Манай улсаас Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг тэргүүтэй 80 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд долоон жилийн тэртээ Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт хариулт өгөхийг Малайзын Засгийн газраас шаардсан байна. Тодруулбал, хэргийг дахин шалгаж эхлэх, хоёр хүүд нь санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг Малайзын Эмэгтэйчүүд, гэр бүл, олон нийтийн хөгжлийн яамныхнаас хүслээ.
Д.Ундрах /24tsag.mn/