
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу онцгойгийн албан хаагчид ажиллаж 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороололын урд замд хоёр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан осол гарчээ. Ингээд ОБЕГ-ын Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг очиход Прус загварын суудлын автомашин, Портер загварын нүүрс ачсан бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Дотор нь зорчигчид сууж яваагүй ба, жолооч нарын биеийн байдал гайгүй байгаа аж.
Түүнчлэн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Мойлтын тохойн эсрэг талд Туул голд 5 хүнтэй автомашин суусан байна. Энэ дуудлагын дагуу Онцгой байлын хэлтсээс 6 албан хаагч очиж ажилан Ланд-100 загварын суудлын автомашин 5 иргэний хамт голоосгаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/