Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж, замын санд бүрдүүлэх ажил 2013 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн явагдаж дууслаа. Энэ жил нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын арчлалт, шинэчлэлт засварт зарцуулдаг журамтай. Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүргийн 11 хэсэгт орон сууцны хороолол доторхи автозамыг засах юм. Орон сууцны хороолол доторхи замыг засаж шинэчлэх компани, аж ахуйн нэгжийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

