
Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Үлдсэн энэ хоногуудын хугацаанд зам засварын ажлыг хурдан шуурхай дуусгахыг холбогдох газруудад нь даалгаж байгаа. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй комисын гишүүд төв цэнгэлдэх хүрэлээлэн, 22-ийн товчооны зам засварын ажил болоод Хүй долоон худагт шинээр тохижуулж буй замын ажил байдалтай танилцжээ.