
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зохион байгуулж байгаа баяр наадмын бэлтгэл ажлыг ирэх сарын таванд хүлээн авахаар болсон байна. Одоогоор төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил дууссан бөгөөд тус хүрээлэнд автомашины 3000 зогсоол байгуулахын зэрэгцээ 12500 суудал дээр нэмж, зөөврийн 2000 суудал тавихаар төлөвлөжээ.
Энэ жил нийт 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр тавина.