
-Солонгос, Киргизийн сонгуулийн төв хорооны төлөөлөгчид СЕХ-ныхонтой уулзана.
-Их Британы Газарзүйн нийгэмлэгт хадгалагдаж байсан Монголын 40 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд болно.
-9.00-11.00 цагийн хооронд Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морь унаач хүүхдүүдийн ослын даатгалын газраас даатгалын компаниудтай уулзахаар болжээ.
-11.00 цагаас Чингэс зочид буудлын гурван давхарын хурлын танхимд "Мэргэжил, ур чадвар миний амжилт" сэдэвт МСҮТ-ийн талаар хэвлэлийн хуралтай.
-"Blue moon" арт галарейд "Эрхэмсэг" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт 18.00 цагт болно.
-ЮНЕСКО-гийн соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Жосе Пессоагийн семинар үргэлжилнэ.
- 10.00 цагт Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхарт "Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ.Үзэсгэлэнд Монгол Улсын хил дээр хураагдсан соёлын үнэт зүйлс, олдворууд тавигдах бөгөөд ГЕГ, ТӨХ, ССАЖЯ санамж бичиг үзэглэнэ.
Соён гэгээрлийн номууд нээлтээ хийнэ. Номын нээлт 12.00 цагт Интерном номын их дэлгүүр /спортын төв ордны замын эсрэг талд/-ийн 2 давхарт болно. “Соён гэгээрэлд 100 ухаарал” нэртэй эхний номыг текникийн ухааны доктор, философич С.Молор-Эрдэнэ бичжээ. Дараагийн бүтээл нь Германы зохиолч Ричард Давид Прехтийн “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” алдарт номыг “Майнд” клубийнхний орчуулгаар та бүхэнд хүргэх юм байна.