
Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд айл, автомашин, мал урссан байна. Мөн өчигдөр Налайх дүүргийн зургадугаар дугаар
хороо, Тэрэлжийн Өнөр, Горхи, Баянцагаан, Болор зэрэг амралтын газар
үер болж айл өрх, мал амьтан үерийн усанд урсах аюул нүүрлэсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтэс,
нийслэлийн Аврах ангийн албан хаагч, уул уурхайн алба, зам ангийн нийт
83 албан хаагч, нийт 20 гаруй машин, хоёр ковштойгоор аврах ажиллагаа
явуулжээ. Ингэхдээ долоон айл өрхийн 31 иргэн усанд автсан байсныг
аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Цаашид ч дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орох
төлөвтэй учраас ард иргэдийг сонор сэрэмжтай байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, гэр орон
сууцныхаа ойролцоо үерийн аюулаас сэргийлэн ус зайлуулах суваг шуудууг
татаж, цаг агаарын мэдээг байнга хүлээн авч, холын замд зорчихдоо баталгаат зам гүүрээр явж, аюулгүй байдлаа
хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)