зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санал хураалтын явцыг дөрвөн цаг тутамд мэдээлнэ

2013-6-25
0
ЖИРГЭХ

    sanal Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Хуулийн адгуу нийслэлийн сонгуулийн хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд 9 дүүргийн сонгуулийн хороо, 368 хэсгийн хороонд нийт 2646 төрийн албан хаагч, Нийслэл дүүргийн мэдээллийн технологийн багт 43 ажилтан, хэсгийн хороодод 407 даамал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 841 858 сонгогч санал өгөхөөр үндсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс  5148 сонгогч зөөврийн саналын хайрцгаар санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, хуулийн дагуу өнөөдөр /06 сарын 25/ санал авах ажиллагаа явагдаж байна.

Сонгуульд оролцож буй намууд өнгөрсөн хугацаанд 22 гомдол ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 18, мөн намаас МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар 3, нийслэлийн МАН-ын хорооноос АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн хуулийг зөрчсөн талаар 1 гомдол гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67.2 заалтын дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт уламжлан шалгуулж байгаа аж.

Дүүрэг, хэсгийн хороодод ажиллаж буй нийт ажилчид нэгдсэн мэдээллээр бүрэн хангагдсан бөгөөд нийт хэсгийн хороо бүр дээр хяналтын камер, дэлгэцийг байршуулж, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан.  Өнгөрөгч долоо хоногт санал авах машины ажиллагааг шалгах туршилтын санал авах, өгөгдөл дамжуулах ажиллагаа амжилттай болсон. Гэвч тог тасрах, санал авах машин гацах зэрэг учирч болох эрсдэл гарч болзошгүй учраас Нийслэлийн сонгуулийн хороо, дүүргийн хэсгийн хороодууд бэлтгэл ханган ажиллаж байна. Маргааш /06 сарын 26/ нийслэлийн хэмжээнд 07 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхлэх бөгөөд санал авах хэсгийн хороодын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажилллагыг гадаадын 34 улс, ОУ-ын байгуулагын 400 орчим ажиглагчид ажиглахаар албан ёсоор бүртгүүлээд байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос санал хураах үйл явцыг олон нийтэд нээлттэй ил тод болгоход анхаарч бүх хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж, сонгуулийн үйл явцыг онлайнаар хянах боломж бүрдүүллээ. www.ulaanbaatar.mn цахим хуудасны Нийслэлийн сонгуулийн хороо гэсэн хэсэгт хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийн нийслэл дэх 60 хэсгийн хорооны  санал авах үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.

Мөн сонгогчид хаана санал өгөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд 1199 тусгай дугаарын утсанд хандан өөрийн харъяа санал өгөх хэсгийн хорооны байршлыг тодорхой заалгах боломжтой юм.

“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.

Захирамжийн дагуу:
-Бүх төрлийн зах, худалдааны төвүүд амарна.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
- Нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.

Мөн  маргааш өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тул нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгааралалт энэ өдөр үйлчлэхгүй юм.

2013 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 07 цагаас сонгуулийн санал авах ажиллагаа эхлэснээс хойш 4 цаг тутам буюу 11, 15, 19, 23 цагуудад ирцийн мэдээлэл дүүргийн сонгуулийн хороодоос нэгтгэгдэн ирэх бөгөөд тухай бүрд нь Нийслэлийн сонгуулийн хорооноос сэтгүүлчид болон олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ. Ийнхүү нийслэлийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу эхлэхэд бэлэн боллоо. Харин нийслэлчүүдийг үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриалж байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    14 цаг 56 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    16 цаг 7 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 40 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    16 цаг 48 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    17 цаг 16 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 цаг 54 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    18 цаг 9 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 26 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 4 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    20 цаг 9 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 25 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 37 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 38 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 37 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    21 цаг 51 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 26 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 32 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК