Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ДОХ/ХДХВ-ын халдвар авсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 143 болжээ. Тэрбээр 25-29 настай, эмэгтэй бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. ДОХ/БЗДХ-ын тандалт судалганы албанд тархвар судлалын ажил үргэлжилж байгаа гэж мэдээллээ. ДОХ-ын халдвар авсан өмнөх хоёр тохиолдол орон нутгаас илэрсэн бөгөөд 40 гаруй насны эрэгтэйчүүд байсан юм.
Энэ 7 хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт964 үйлчлүүлэгч хандаж үйлчлүүлснээс урьдчилан сэргийлэх болон сайн дурын зөвлөгөө шинжилгээнд 611(63.3%)хамрагджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 51 (5.2%)хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч , хавьтал судлал хийгдэж, эмчилгээнд орсон байна.

















































