
Өнөөдөр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээд байна. Энэ өдөр нийслэл хотод архи, согтууруулах ундаа борлуулах, түгээхийг хориглосон захирамжийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргаад байна. Сонгуулийн санал хураалтын өдрүүдэд иргэдэд согтууруулах ундаа өгч саналыг нь худалдаж авахаар оролдох, мөн үймээн шуугиан гаргахаас сэргийлэн энэ захирамжийг гаргасан байна.
Харин өнөөдөр нийслэл хотод цахилгааны түр хязгаарлалтыг зогсоож, сонгуулийн хэсгийн хороодыг цахилгаанаар найдвартай хангаж, доголдол гаргахгүй байхаар ажиллаж байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)