
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль орон даяар өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ. Үүнтэй холбогдуулж өнөөдөр худалдааны зах, үйлчилгээний төвүүд амарч байгаа юм. Мөн хилийн боомтууд ажиллахгүй юм байна. Маргаашнаас худалдаа үйлчилгээний төвүүд болон хилийн боомт, банкны салбарууд ердийн цагийн хуваариар ажиллана.