
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж буйтай холбогдуулан өнөөдөр бүх нийтээр амарч байгаа. Гэхдээ зарим арилжааны банкууд энэ өдөр ажиллаж байгаа аж. Тухайлбал Голомт банкны “Хүүхдийн 100”, “Сансар”, “Цамбагарав”-ын салбар өнөөдөр 19.00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн Капитал банкны “Нисэх”, “Центр пойнд” “Хороолол” салбар 10.00-18.00 цагийн хооронд ажиллана. Харин Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкны нийслэл болон орон нутаг дахь бүх салбарууд амарч байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)