
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 15.00 цагийн байдлаар нийслэлд сонгогчдын ирц 42.77 хувьтай байна. "АН-аас мөнгө тарааж байна" гэсэн мэдээллийг шалгаж өгөхийг хүссэн гомдлыг АН-ын сонгуулийн штабаас гаргасан учир түүнийг нь цагдаагийн газар руу шилжүүлжээ. Одоогийн байдлаар дээрхээс өөр ямар нэгэн саатал, бэрхшээл гараагүй бөгөөд санал авах ажил хэвийн явагдаж байна гэлээ.
Нийслэлийн ирц дунджаар 42,77 хувь
Хан-Уул - 44,32 хувь
Баянзүрх- 42,72 хувь
Сүхбаатар- 44,43 хувь
Чингэлтэй-42,95 хувь
Баянгол- 45,52 хувь
Сонгинохайрхан- 39,28 хувь
Багануур- 42,55 хувь
Багахангай-47,38 хувь
Налайх- 42,92 хувьтай байа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)