
Нийслэлийн сонгуулийн хороонд албан ёсоор Ардчилсан намаас нэг гомдол иржээ. Уг гомдолд “МАН-ын сонгуулийн штабаас АН нь иргэдийн саналыг 200000 төгрөгөөр үнэлж, гар утас, регистрийн дугаарыг цуглуулж байгаа нь сонгууль шударга явагдана гэдэгт эргэлзэж байна гэх утга бүхий “Сонордуулга” гэх бичгийг ХУД-ийн дэлгүүр, гудамжинд нааж худал мэдээлэл тараан, АН-ын нэр хүндэд халдаж байна” гэжээ. Хуулийн дагуу уг гомдлыг Нийслэлийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.
Сэтгэгдэл (3)