Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Ховд гол Өлгий , Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Сагсай гол Буянт сум, Харбут гол Алтай сум, Чигэртэй гол Дэлүүн сум, Булган гол Байтаг сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаанүүр сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Баруунтуруун гол Баруунтуруун сум орчимд үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

















































