
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал билээ. Хотын төвөөс /МУБИС-аас - Нисэх/ нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн нисэх хүртэл явахад дунджаар 13.000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67% нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж үйлчлүүлэгчиддээ зориулан “Буухиа” үйлчилгээ нэвтрүүлж байна. Буухиа автобус энэ сарын 24-нөөс туршилтаар явж байгаа бөгөөд долдугаар сарын 03-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.