
"Гудамж” төслийн хүрээнд 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг шинээр тавьж байгаа. Замын бүтээн байгуулалтын ажил дуусах гэж байгаа бөгөөд ирэх сарын 5-нд улсын комисс хүлээн авахаар болжээ. Мөн баяр наадмын бэлтгэлд зориулан цэнгэлдэх хүрээлэнд зөөврийн суудал байрлуулах, автомашины төлбөртэй зогсоол 3000, Дүнжингарав худалдааны төвийн өмнө 5000 төлбөргүй зогсоол байгуулах ажил дуусч байгаа аж.