
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо долоодугаар хэсгийн арын төв замын орчим нийтийн тээврийн хоёр автобус шаварт суусан байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангиас арга хэмжээ авч татаж гаргажээ. Улмаар дүүргийн онцгой байдлын хэлтсийн хариуцлагатай жижүүр тухайн чиглэлийн авто замыг засаж байгаа “Холд-Инж” ХХК-ийн ажил хариуцсан албан тушаалтантай холбогдон шавар шавхайтай хэсэгт хайрга шороо асгуулж, авто машин зорчих хэсгийг хэвийн болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/