
Сонгуульд санал өгсөн иргэд бүртгэлийн хуудсаа үзүүлээд 1000 нэгж авахаас гадна 1000 төгрөгөөр кино үзнэ гэсэн мэдээлэл өчигдөр гараад байсан билээ. Тодруулбал "Өргөө" кино театрт сонгогчийн бүртгэлийн хуудсаа үзүүлээд хямдралтай үнээр кино үзэх боломжтой гэж байсан.
Тэгвэл "Өргөө" кино театраас энэ мэдээлэл нь ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Сануулахад, СЕХ-ноос өгсөн нэгжийн код нь 6-р сарын 27-ны 00.00 цаг хүртэл хүчинтэй юм.