Маргааш “Тамирчдын өдөр” тохиох бөгөөд энэ өдрийг тохиолдуулан бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах юм. Тиймээс уг арга хэмжээтэй холбогдуулж Төв замыг түр хугацаанд хаахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбай – Төв шуудан-Чингисийн өргөн чөлөө /Төв номын сан/ – Энхтайваны гүүр – Гандигийн гудамж – 40 жилийн өндөрлөг гэсэн маршрутаар явагдах юм. Тэгэхээр өглөөний 09.00-11.00 цагийн хооронд энэ хэсгүүдийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж.24tsag.mn



















































