Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гантуяа: “Оюутолгой” компани монгол ажилчдынхаа цалинг нэмэхээс айж байна

2013-6-28
0
ЖИРГЭХ
“Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан С.Гантуяа анхан болон шатны шүүхэд тус компанийг ялсан. Тэрбээр “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө ажлаасаа халагдсан  юм. Түүнтэй ярилцлаа.
ганаа11“Оюутолгой” компаниас хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан С.Гантуяа анхан болон шатны шүүхэд тус компанийг ялсан. Тэрбээр “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө ажлаасаа халагдсан  юм. Түүнтэй ярилцлаа.

-       Оюутолгой компани таны эсрэг дээд шүүхэд гомдол гаргасан гэсэн үү?

-       Тийм. Одоо ганцхан дээд шүүхийн хурал үлдсэн. Тэгээд л бүх асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Уг нь анхан болон дунд шатны шүүх хурал дээр дээд шүүх рүү хандах сонголтгүй болтол нь асуудлйг шийдсэн.Шат шатны шүүхээс "Оюутолгой" компанийг хууль зөрчдөг гэдгийг олон баримтаар нотолсон. Анхан шатны шүүхээс Оюутолгой компанийг миний тавьсан шаардлагыг бүхэлд нь хангах ёстой гэж үзсэн. Мөн тус компани нь миний гаргасан зөрчлийг баримтаар нотолж, баталгаажуулж чадахгүй байсан. Намайг ажлаас халсан тушаал нь ч эрх зүйн хувьд алдаатай, хууль ёсны биш гэсэн шийдвэрийг гаргасан. Иймэрхүү байдлаар ажилчдаа хохироож ирсэн н эндээс харагдаж байгаа юм.

-       Нийслэлийн шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ?

-     Нийслэлийн шүүхээс “Оюутолгой” компанийг хэлсэн зөрчилөө баталж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Надад мэдэгдэл нэртэй зүйл өгөөд ажлаас чөлөөлөөд явуулсан шүү дээ. Гэтэл тэр мэдэгдэл нь агуулга, ач холбогдол, үр дагаврын хувьд хуульд нийцээгүй байна гэдгийг дунд шатны шүүхээс баталж өгсөн. Ер нь хуульд нийцээгүй байдлаар ажилчдаа халдаг тэгсэн мөртлөө намайг ажлаас халсан үндэслэлээ шүүх хурал дээр баталж чадахгүй байгаа. Гаргаж өгч буй баримтууд нь бүгд өөрсдийнх эсрэг хандсан байдалтай байгаа. С.Гантуяа гэдэг хүн ажлаа үргэлж давуулан биелүүлж, илүү цагаар ажилласан баримтууд л гарч ирж байгаа юм. Тэгэхээр "Оюутолгой" компани том том хуулийн заалт хэлж ажилчдаа хөөгөөд явуулдаг  мөртлөө шүүх дээр ирээд тэр ярьж хэлсэн зүйлээ баталж чадахгүй байна шүү дээ. Үндэслэлгүй тайлбар хийж хүнийг гүтгэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Би үүнийг цэвэр гүтгэлэг л гэж харж байгаа.

-       Дээд шатны шүүх хурал хэзээ болох вэ?

-      Уг нь гомдол хүлээж аваад нэг сарын дотор шүүх хурал болох ёстой. Тэгэхээр долдугаар сарын эхээр шүүх хурал болох ёстой юм. Гэхдээ наадмын баяр болох учраас шүүгчид амраад явчихдаг юм байна. Хэрвээ шүүгчид амраад явбал найм, есдүгээр сараас шүүх хурал болох байх.

-       Дээд шатны шүүх хурал дээр Оюутолгой компани ялчихвал та давж заалдах уу?

-   Хэрвээ Оюутолгой компани ялчихвал би давж заалдана. Тийм эрх надад байгаа. Гэхдээ би шүүх байгууллагуудад их итгэж байгаа. Хэдийгээр Монгол улсын номер нэг эрдэмтэн, хуульч миний эсрэг талд ажиллаж байгаа ч гэсэн би өөртөө итгэлтэй байгаа. Учир нь би алдаа гаргаагүй, хууль зөрчөөгүй, худал зүйл яриагүй юм чинь айх зүйл алга байна. Гэхдээ надад зарим хуульч, өмгөөлөгчид “Оюутолгойг өмгөөлж байгаа Уранцэцэг багшийн сайн шавь нь дээд шүүхэд ажилладаг” гэж хэлсэн.

-    “Эвлэрүүлэн жуучлах” гэсэн хуулийн заалт бий. Тэр шугамаар асуудлаа шийдвэрлэх хүсэлтийг “Оюутолгой” компанийн зүгээс таньд тавьсан уу ?


-       Хуулинд зааснаар хоёр тал хоорондоо эвлэрч болдог юм байна. Гэхдээ "Оюутолгой" компанитай эвлэрлээ гэхэд би нөгөө л шаардлагаа тавина. Бүх монгол ажилчдынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлээд, цалинг нь тогтоо гэдэг шаардлагаа л тавина.

-       Ажилгүй байх хугацааны цалингаа “Оюутолгой” компаниас аваад цэцэрлэг барихад хандивлана гэсэн. Ер нь хэдий хэр хэмжээний мөнгийг хүүхдүүдэд өгөх бол?

-       22 гаруй сая төгрөгийг “Оюутолгой” компаниас авна. Энэ тооцоог дунд шатны шүүх гаргаж өгсөн. Тэр мөнгийг цэцэрлэг барихад хандивлана. Тэр мөнгөтэй, мөнгөгүй өдийг хүртэл яваад ирсэн юм чинь болох байх.

-       “Оюутолгой” компанийн зүгээс таны эсрэг ямар гомдол гаргасан юм бэ?

-       Тус компанийн зүгээс шүүх хурлын үйл явцтай санал нийлэхгүй байгаа. Бас миний дундаж цалинг тооцож гаргаж ирсэн байдлыг эсэргүүцээд байгаа юм. Уг нь 2005 онд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын гаргасан “Дундаж цалин хөлс бодож гаргах журам”-ын дагуу цалингийн хэмжээг бодож гаргадаг юм байна. Дундаж цалинг тодорхойлохдоо үндсэн цалингаас гадна шагнал болон нэмэгдэл цалинг нэмж боддог юм байна. Дундаж цалингийн хэмжээг би бодоогүй шүүхээс бодож гаргаж өгсөн шүү дээ. Өөрсдийнх нь тооцож байсан мөнгөнөөс нь арай их хэмжээтэй гарчихаар заргалдаад байгаа юм. Инээдтэй л юм.

-     “Оюутолгой” компани мөнгөгүй дээ иймхэн зүйлээр шалтаг гаргаж заргалдаагүй байх. Ер нь нэр хүндээ алдахаас маш их айж байна гэж ойлгож болох уу?

-       Тийм. Дээд шатны шүүх дээр “Оюутолгой” компани ялагдах юм бол нэр хүндээ алдахаас гадна бүх монгол ажилчдынхаа цалинг нэмж, шинээр хөлс мөнгийг  нь олгоно. Тэгэхээр монгол ажилчид их цалин авна гэсэн үг. Түүнээс л айгаад байгаа байх.

-      Хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гараад “Оюутолгой” компанид шалгалт хийхээр очиход шалгуулаагүй үүднээсээ буцаасан гэсэн. Дахин шалгалт хийсэн үү?

-       Ахиж шалгалт хийгээгүй. Гэхдээ өмнө нь “Оюутолгой” комданид хөдөлмөрийн яамнаас шалгалт хийхээр очиход айхтар бүдүүлэг загнасан байсан. Тухайлбал Хөдөлмөрийн яамныхан “Оюутолгой” компани дээр очоод удирдлагаас нь мэдээллээ авья гэхэд шалгаж танилцах ажлуудыг зориудаар саатуулсан. Бас баримт бичиг дутуу өгсөн. Ажлын хэсгийнхэнийг очиход компанийн төлөөлөл хүлээж авалгүй коридортоо зогсоогоод буцаагаад явуулсан гэсэн. Төрийн яамныхан очиж байхад ийм бүдүүн зүрх гаргасан байгаа юм.

-      Хэрвээ шүүхийн шийдвэр таны талд гарвал та буцаж ажилдаа орох уу?

-       Би буцаж ажилдаа ороод “Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийг дарга нарын төлөө биш, жирийн ажилчдын төлөө ажилладаг болгоно.

-       “Оюутолгой” компани саяхан зэсийн баяжмалаа олборлож эхлэх гэж байгаад хойшлууллаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-       Бүх зүйл тодорхойгүй байхад олборлолт хийлгэж шууд гадагш нь гаргаж болохгүй юм. Тухайлбал Монгол банкаар гүйлгээ хийгдэх ёстой. Монголын банкаар биш гадны банкаар бүх мөнгө нь дамжигдаж наймаа хийгдэх гээд байгаа юм. Хичнээн төгрөгөөр зэсийн баяжмалыг зараад хэдэн төгрөгийн ашиг олох гээд байгаа нь Монголын талд ямар ч хамааралгүй болчихоод байна. Оюутолгой компани Засгийн газраас гаргасан “Монгол банкаар дамжуул” гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгэхээр хойшлох нь зөв юм. “Оюутолгой” гэдэг ордыг хамтарч хэрэгжүүлж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл нөгөө талдаа ч нээлттэй байх ёстой биз дээ. Оюутолгойн зүгээс ил болгох ёстой олон асуудал байгаа. Дэлхийд тавд орж байгаа энэ том ордыг ашиглахад маш нямбай гэрээ хийх ёстой юм. “Оюутолгой” бол гайхамшигтай гэрээ, гайхамшигтай компани биш харин гайхамшигтай орд юм.

-    Та “Оюутолгой” компанийн ажилчдын цалинг ил болгож тавьж байсан. Тэгсэн хүмүүс гадаад монгол ажилчдын цалингийн хэмжээг хараад итгэхгүй байсан?

-       Тийм. Хүн итгэхийн аргагүй зөрүүтэй цалинг олгож байгаа нь үнэн юм. Гадаад ажилчдын сард авдаг цалинг нь танилцуулахад "Энэ чинь жилийн цалин байна" гээд л хүмүүс намайг буруутгаад байсан.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • M (112.72.12.138)
    CHAMD AMJILT HUSIE DEELEHIIN TOLOO YVAARAI ZA
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.195.139)
    Gadaadad dald uurhain shine ajilchin 6000 dollaraas ehelj baihad redpadhad ajillaj mongol ajilchin 1.5 saya orchmoos l ehelj bna. 28honog odriin 12tsagaar 1350metriin gvnd agaarjuulalt muutai asar haluun nohtsold ajillaj baigaa gehed tsalin in dendvv bagadaj bna. Tegeed 28honog ajillad 14honog tsalingvi amradag bolohoor sariin tsalin in 1saya garan togrog l bolj bna. Deedchvvd dendvv nobshiin geree hiijee. Hubi ezemshih hereggvi baisan um. Ondor tatbar abaad ersdliig in oort in vvrvvleed bvh huuli dvrmee mordvvlmeer bna. Ajilchidiin tsaling delhiin jishigt hvrgemeer bna.
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.11.195.155)
    Oyu tolgoid vndsen ajilchin gej barag baihgvi ajluudaa tuslan gvitsetgegch kompaniudaar hiilgedeg. Dald uurhain tehnolog barag gantsaaraa ezemshsen geed baisan rio tinto dald uurhaigaa redpath gej kompanaar uhuulj bna. Ene in zardlaa osgoj mongo ugaah neg arga um bolobuu. Zardlaa hed dahin osgoson mortloo mongol ajilchidiin tsalin nemegddeggvi. Gadaadad dald uurhain shine ajilchin 200
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • САЙН БАЙНА (203.194.114.199)
    ТЭМЦЭЛ ЧИНЬ САЙН БОЛЖ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БОДООГҮЙ БАЙНА. САЙХАН ЧАНАРТАЙ ЮМ. . . ТОМ КОМПАНИД ХЭДЭН ТОЛГОЙ АЖИЛЛАДГ-Н ? ? ? ГАНЦ БҮСГҮЙД БЯРДУУЛЖ БАЙГАМ БАЙНА ДАА .... ХА ХА ХА
    2013 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    yamar ch yum 2 taltai. jishee ni mongol tal ni dotood hyanalt ene teree avaad niiluulegchdees baraa buteegdehuun avahdaa tanil tal, gar hundruuleh, avilga avna gedeg bolson bna lee dee.
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • дэмжиж байна (202.70.40.226)
    Зөв шүү дээ, 7 тэрбум доллар болгож хөрөнгө оруулалтаа автоматаар үндэслэлгүй нэмсэн, томоохон ашгийг нь гадны компаниуд хөрөнгө оруулагчид нь хүртдэг. Дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байж дэлхийн хэмжээний цалин авч болдоггүй яачихсан хорвоо вэ? яадаж энэ инфляци эдийн засгийн өнөөгийн байдлыг бодоод цалингаа нэмэх эсвэл ажилчдаа орон сууцаар урамшуулах гэх мэт хүнээ бодсон сэтгэл гаргасан ажил хийвэл Оюу-Толгойд хүн болгон л дуртай байх байхдаа. Тэр гадныхандаа доль шаасан гарууд одоо ажлаа шударга нэгэндээ өгвөл дээр шүү дээ.
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • ганаагаа (202.179.26.23)
    дэмжиж байна
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • АРДЧИЛАЛ (27.123.214.109)
    АХЫГ ЧИНЬ АРД ТҮМЭН ХҮНДЭЛСЭН ,ХАРИН ЧИ АХЫГАА ЧИРЭЭД ДООШОО УНАВАА.ЧАМАЙГ ХЭНЧ ТООХГҮЙ ЗАЛХАЖ БАЙНА.
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    энэ амбиц хөөсөн авгай жоохон юм аваад ирэхээрээ дуугүй болно харж л байгаарай
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
    • zochin
      ард түмнийхээ төлөө бол амбицласан ч яадаг юм. Харин та өөрөө Гантуяа шиг байж чадах уу. өөрөө Хятад хүн байх аа. Монголчууд муу юмыг Хятадтай л зүйрэлдэг дээ
      2013 оны 06 сарын 28
  • Зочин (122.201.18.5)
    Gantuyag demjij baina. ajil mergejleeree davuulan sain baisan gej hellee... uuniig n shuuh ch batallaa gej heleed baina tegeheer ene Oyu tolgoin myysain yavuuulganuud yaj ch hudlaa hun gutgeh geed barahgui l dee.... sain temtseed baigaarai... ard chin mongoliin zaluuchuud baigaa shuu
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.29.142)
    hun bur ug heleh erhtei,buruu zub ch bsn hamaagui tegej bj l aldaaga olj harna shuu de
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.61.97.101)
    Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж 5-10 сая хүрэх ёстой. Бид мал биш шүү. Яах гэж бид хөдөлмөрлөдөг юм бэ? Хүн шиг амьдрах гэж. Бусадтай адил орон байр авч идэж ууж өмсөж зүүж боловсрох гэж шүү. Энэ бүхэн мөнгө. Иймээс бид цалингаа нэмэхийг шаардах эрхтэй. Цалингаа тавиад ашигаа олж байгаа бол болоош дээ.
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Erdee (202.9.46.191)
    Ene ajil mergejleeree gologdson huuhen yum shuu dee
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • урвагчийг ***** (182.160.8.128)
    тэр урвагч нь Монголын номер нэг хуульч юм биз дээ???
    2013 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК