МАН-ын удирдлагууд наадмын дараа намын бага хурлыг хуралдуулж шинэчлэлийн ажлыг эхлэхээ мэдэгдсэн. Гэхдээ хүн сольж шинэчлэх биш намын бодлого, үзэл баримтлалаасаа шинэчлэлийг эхлэнэ гэж байгаа юм. Тэгвал тус намын залуу гишүүд нэн даруй намын бага хурлыг хуралдуулж шинэчлэлийн ажлыг хийх ёстой гэлээ. Тэд мөн удаа дараа сонгуульд муу оролцсон шалтгааныг одоогийн намын удирдлагуудтай холбон тайлбарлаж байсан юм. Тиймээс бага хурлыг хуралдуулж сонгуулийн үр дүнг хэлэлцэн намын шинэчлэлийг хийх ёстой гэлээ. Тус намын шинэчлэлийн хорооны гишүүдийн хувьд намын Бага хурлыг наадмын өмнө, тодруулбал, долдугаар сарын 8-нд хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Харин намын удирдлагуудын хувьд Бага хурлыг наадмын дараа хуралдуулахаар болсон нь цаг хожих гэсэн башир арга гэж үзэж буйгаа МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан мэдэгдсэн юм. Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (4)