Хуульзүйн яамны гадна өнөөдөр хуульзүйн зөвлөгөөг үнэгүй өгөх нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгийн хүрээнд ямар асуудлаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байгааг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн байгууллага гээд л олон байгууллага энэхүү өдөрлөгт оролцож байгаа юм байна.

Өдөрлөгийн талаар Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал "Иргэд янз бүрийн асуудлаар зөвлөгөө авахаар ирж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөгөө авч байна. Ер нь цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг өгч байгаа. Ялангуай хар тамхи мансууруулах бодисын талаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд Монгол Улсад өсөх хандлагатай байгаа. Мөн анхаарал татаж байгаа хэрэг болж буй учир үүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг түлхүү өгч байна. Түүнчлэн хуулиудыг тайлбарлаж хэлж байгаа юм. Гэмт хэрэг гэж юу юм, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллаж байна. Иргэд хороо хэсгийн байцаагч, цагдаагийн алба хаагчидын талаар санал, гомдолоо илэрхийлж байгаа. Өдөрлөг оройн 18.00 цаг хүртэл явагдана".





Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдэд шинэ хорих ангийн барилгын ажлын явц, Цагдан хорих байр, хорих ангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр хийж буй ажлууд, хүмүүжигчийн хөдөлмөр эрхлэлт, өр төлбөргүйн лавлагаа зэрэг асуудлаар мэдээлэл лавлагаа өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа аж.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Химийн лабортарийн ахлах шинжээч Б.Энхмандах "Энэ хүрээлэн дотроо Тусгай шинжилгээний хэлтэс гэж байгаа. Харин энэ хэлтэс дотроо биологи, хими, физик гээд гурван тасаг байдаг. Эдгээрээс хамгийн ачаалалтай лобартор нь биологи, химийн лабортари аж. Энд хэргийн газраас авчирсан био материалуудыг шинжилдэг. Хэрэг гарсан газрын эд зүйлсийг шинжилдэг. Харин химийн лабортарт тухайн хэрэгт холбогдсон хүмүүс болон нас барсан улсууд хэр согтолттой байсан эсэхийг тогтоодог. Мөн Гаалиас болон айлаас хураасан хар тамхины төрлийн ургамлыг тодорхойлж байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байна" гэв.




Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)