
Засгийн газрын "Шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд хорих ялаар шийтгэгдсэн ялтныг ажлын байраар ханган ажилд онцгой анхаарч, бусдад учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор 30 хорих анги, ШШГАлба салбар нэгж байгууллага тогтоосон чиглэлийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, явуулж байгаа аж. Тухайлбал, хөнгөн блок, шохойн чулуу, шохой, нүүрс, замаск, тоосго нүхтэй блок, замын хавтан, боржин, чулуун эдлэл, мод, модон эдлэл, төрөл бүрийн гар урлал, гэрээт ажил зэргийг хийж тогтмол 2800 орчим ялтныг ажлын байраар хангасан байна. Урьд оны ялтны хөдөлмөр эрхлэлт 65.2 хувиар өссөн ба 2012 оны тавдугаар сарын байдлаар 1360 ялтанд 61.7 сая төгрөг, 2013 оны мөн үед 2250 ялтанд 233,2 сая төгрөгийн цалин бодож 38.6 сая төгрөгийг шүүхийн төлбөрт шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/