Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги, алба, нэгжийн ахлагчийн бүрэлдэхүүнд 45 орон тоо дутуу байгаа тул сайн дураараа ажиллахыг хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ШШГБ-ын Захиргааны Удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 108 тоотод бүртгэж байгаа юм байна. Сургалт ирэх аравдугаар сарын 01-ний өдөр эхлэх аж. Ажилд орохыг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ.1.Өргөдөл
2.Сургууль төгссөн гэрчилгээ диплом, сертифизатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3.Гурван үеийн намтар түүх
4.Цээж зураг 4 ширхэг
5.Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр
6.Цэргийн байгууллагад ажиллаж байсан болон албан тушаалын болон цолны архивын лавлагаа
7.Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
8.Ажиллаж байсан албан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
9.Төрийн албан хаагчийн анкет
10. Бусад шаардлагатай материалууд
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)