
Өнөөдөр мэдээлэл гэдэг өөрөө боломж, мөнгө, цаг хугацаа болжээ. Тэгвэл Хувь хүний хөгжлийн институт дээр “Мэдээллээс боломж руу” сэдэвт үнэ төлбөргүй уулзалт, ярилцлага болох гэж байна. Уулзалтанд АНУ-н Cornell University оюутан Намуун, Brown University-н 2 курсын оюутан IVY LEAGUE шатрын аврага Эрдэнэтулга өөрийн дэлхийн нэртэй сургуульд суралцаж буй туршлага, санал бодлоо хуваалцахаас гадна, CEO клубын зохицуулагч Сайнбаяр, Хувь хүний хөгжлийн институтын захирал М.Ичинноров нар гадаад оронд суралцсан туршлагаасаа хуваалцан, боловсрол түүнийг олж авах боломжийн талаар ярилцах юм байна.
24tsag.mn