
ШУТИС "Судалгааны уншлагын танхим"-тай боллоо. Уг танхимд ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан 950 гаруй мянган диссертаци, 6300 шинжлэх ухааны болон сургалт, судалгааны ном зохиолыг онлайнаар унших боломж нээгдэж байгаа аж. Уг танхимын нээлт өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн юм.