УУЯ-ны зүгээс геологи, уул уурхайн салбарынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж буй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах болсон ажээ. Тодруулбал, Геологи, уул уурхайн салбарын хүний нөөц, ажиллагсдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, амьдрах орчин, хүрэлцээтэй цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэгч тэргүүний аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах гэнэ.Урьд өмнө нь яамны зүгээс шилдэгийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулагдахдаа байгууллага уруугаа чиглэж, мэргэжлийн талаас нь голлодог байсан бол энэ удаагийн шалгаруулалт нь хүн рүүгээ чиглэж байгаагаар онцлог юм. Аж ахуйн нэгж байгууллагууд нь компанийнхаа танилцуулга зэрэг бүрдүүлэх бичиг баримтийг уул уурхайн яамны бодлогын хэлтэст юм уу, онлайн хэлбэрээр www.achitsaikhan@mm.gov.mn хаягт материалаа ирүүлэх юм байна.





















































Сэтгэгдэл (2)