
Монгол Улсын Хүний Эрхийн үндэсний комиссоос ирэх сарын 1-5-ны өдрүүдэд оюутан залууст зориулсан хүний эрхийн сургалтыг Хайртхан амралтын газарт зохион байгуулахаар болжээ. Сургалтын зорилго нь хүний эрхийн боловсролыг оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх, сургалтаар олж авсан зүйлээ өөрсдийн амьдрал, өдөр тутмын ажил хэргийнхээ нэг хэсэг болгож, хүний эрхийн мэдрэмжтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байгаа аж. Сургалтад хууль анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын залуус оролцох юм байна.