22-ын товчоо чиглэлд авто зам хучилтын ажил эхэлж, замын урд урсгалын өргөтгөлд өнгө хучилт хийж байгаа. Тэгвэл ирэх долоо хоногийн баасан гаргаас өмнө Моносын уулзвараас баруун тийш 5 км автозамын зорчих хэсгийн урд, хойд урсгалыг хүлээлгэн өгөх аж. Мөн өнгөрсөн 21-ээс Шарга морьт, Жигжигпийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд 900 метр замыг хаагаад байсан юм. Нийт 5 км авто замын ажлыг гүйцэтгэх гэж байгаа аж. Ирэх сарын 10 хүртэл кам хаахдаа замын өргөтгөл хэсэгт газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах юм байна.
Б.Билэгт




















































