
Харин наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай зэрэг иргэд олноор цуглардаг газруудад зөвшөөрөлгүйгээр гар дээрээс түргэн муудаж, гэмтдэг өндөг, түүгээр хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг худалдаалдаг явдлыг таслан зогсоохоор хатуу хяналт тавьж ажиллана гэдгээ Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа хэлсэн юм.
Хуушуур болон худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг энэ сарын таван зургаанаас эхлэн дүүргүүдээр нь дамжуулан олгож эхлэх юм хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын алба мэдээллээ.