
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, их дээд сургуульд элсэн суралцах гэж буй хүүхэд залуусын элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарна. Энэ жил улсын хэмжээнд 43087 шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгчээ.
Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг өнөөдөр 09:00 цагт www.ees.mn цахим хуудсанд байршуулах аж.
Шалгалт өгсөн хүүхдүүд долдугаар сарын 1-5-ны өдөр батламж хуудсаа авах юм.