2008 оны 7-р сарын 1-нд амь насаа алдсан таван иргэний гэр бүлийн хүмүүс өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөр болжээ. Цэцэг өргөх ёслол өнөөдөр 12.00 цагт болох бөгөөд 29-р сургууль дээр 7-р сарын нэгний үйл явдлыг дурссан үйл ажиллагаа зохион байгуулах юм.Мөн өнөөдөр орой 19.00 цагт Сүхбаатарын талбайд нас барагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөх аж.




















































