Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр болох
бөгөөд энэ үеэр боловсролын байгууллага болон эрүүл мэнд, уул уурхайн
салбарт хийсэн шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай
хэлэлцэх ажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал өнөөдөр болох бөгөөд энэ үеэр боловсролын байгууллага болон эрүүл мэнд, уул уурхайн салбарт хийсэн шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэх ажээ. Тодруулбал, 10.00-11.00 цагт цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд хийсэн шалгалтын дүнг танилцуулах бол 11.00-12.00 цагт Ашигт малтмалыг ил болон далд аргаар олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүнг танилцуулах юм. Мөн 13.00-14.00 цагт сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хийсэн шалгалтын тухай тус тус ярилцах ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/